Шууд Chart

Японд манга буюу зурагт номын борлуулалт долоон жил дараалан өсжээ

2025-03-21 11:48:41

Японы хэвлэмэл болон цахим манга номны борлуулалтын хэмжээ өнгөрсөн онд нийт дүнгээрээ 1,5 хувь өсөж, 704,3 тэрбум иений борлуулалт хийсэн түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ. Японы бүх ном сэтгүүлийн хэвлэлийн газрууд, редакторуудын Холбоо болон Хэвлэлийн судалгааны хүрээлэнгээс ийм тоо баримт нийтлүүлсэн байна. Мөн нийт хэвлэлийн зах зээлд комикс номын эзлэх хувь 1,3 хувиар нэмэгдэж 44,8 хувь болжээ.

Цар тахлын үед хүмүүс гэртээ түлхүү байх болсноос үүдэлтэйгээр манга номын жилийн борлуулалт анх удаа 600 тэрбум иенээс давсан байдаг. Түүнээс хойш дөрөвхөн жилийн дотор энэ төрлийн номын борлуулалтын дүн 700 тэрбум иений борлуулалтын заагийг давсны зэрэгцээ, борлуулалт нь 7 жилээ тасралтгүй нэмэгджээ.

Ухаалаг утас бусад тоон төхөөрөмж дээр уншиж болдог цахим комиксын худалдаа мөн 6 хувиар өсөж 512,2 тэрбум иений дүнд хүрсэн бол, харин tangabon халаасны хэмжээний хэвлэмэл номуудынх харин 8,6 хувиар, мөн манга номын дэлгүүрүүдийн орлого 9,7 хувиар буурсан дүнтэй гарчээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Японд манга буюу зурагт номын борлуулалт долоон жил дараалан өсжээ  
Үзсэн: 211 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй