Шууд Chart

Электрон тамхичдын “EVALI” өвчний анхны тохиолдол Орост илэрчээ

2025-03-21 12:25:13

Электрон тамхи татсаны улмаас үүсдэг EVALI гэх өвчний анхны тохиолдол энэ сарын 19-нд ОХУ-д бүртгэгджээ. Энэ өвчтөн нь Томск хотын өсвөр насны хүүхэд бөгөөд түүний уушгийг чагнахад эрдэнэшишийн халсан бөмбөлгүүд тэсрэхтэй төстэй шуугиан сонсогдож байгааг эмч нар тогтоосон байна. Хүндрүүлсэн нөхцөлд үхэлд хүргэх ч аюултай “Эрдэнэшишийн өвчин” гэгддэг энэ өвчний үндсэн шалтгаан нь Зарим тамхины найрлагад байдаг Е витамины тослог, синтетик ацетат болдгийг одоогоор тогтоогоод байгаа юм. Энэ аюултай бодис “тетрагидроканнабинол” агуулсан хууль бус найрлагаас ихэвчлэн илэрдэг байна. 

Электрон тамхи уушгинд сөрөг нөлөөлж байгааг АНУ-д анх тогтоосон байдаг. Цахилгаан тамхи хэрэглэгчид амьсгаа давчдах, ханиалгах, цээж хөндүүрлэх, амьсгалын замын бусад олон янзын зовуурь хэлж хандах нь эрс нэмэгдсэнээр АНУ-ын өвчлөлт хяналт тавих, урьдчилан сэргийлэх төв энэ чиглэлд гүнзгийрүүлж судалжээ.

Улмаар нийтлэг шинж тэмдгүүдийг нэгтгэж шинэ өвчний ангилал бий болгосныгоо, “электрон тамхины хэрэглээ болон вэйпингээс үүдсэн уушгины гэмтэл” гэсэн /E-cigarette, or vaping, product use associated lung injury/ англи өгүүлбэрийн товчлолоор EVALI  гэж нэрлэсэн байна. ОХУ-д электрон тамхи хэрэглэгч хүүхэд залуусын тоо 2023 оны эхэнд хоёр жилийн өмнөхтэй харьцуулахад 10 дахин өсжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Электрон тамхичдын “EVALI” өвчний анхны тохиолдол Орост илэрчээ  
Үзсэн: 287 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй