Шууд Chart

Оддын театрт сансрын орон зайгаар аялж нарны аймгийн гаригууд үзэх боломжтой

2025-03-22 09:47:59

1981 оны гуравдугаар сарын 22-ны өдөр Монгол хүн анх сансарт ниссэн түүхтэй. Монгол Улсын хөдөлмөрийн баатар, сансрын нисгэгч Ж.Гүррагчаа, ЗХУ-ын сансрын нисгэгч В.А.Жанибековын хамтаар энэ л түүхэн өдөр “Союз-39” хөлгөөр сансар огторгуйд мөрөө гаргасан. Гэвч энэхүү түүхэн өдрийг ирээдүй хойч үедээ мартуулахгүйгээр сурталчилан таниулахаар зорилгоор Сансар, Од Эрхэсийн ордныг 2014 онд ашиглалтад оруулсан.

 

Одон Орон Геофизикийн Судалгааны төвд суурилсан  хоёр танхимтай.   Сансар танхим Сансар, гариг, оддын үүсэл, монгол хүн сансарт ниссэн тухай түүхэн үзүүлэн, сансрын нисэгч Ж.Гүррагчаагийн хөлөглөн сансарт хүрсэн “Союз-39” хөлгийн буугч аппарат, сансрын нисэгчийн хувцас хэрэглэл, сансрын хөлгүүдийн загвар гэх мэт үзүүлэнг багтаасан байна.  Мөн од эрхэс сансар судлал, ертөнцийн од гаригуудын үүсэл хөгжил болон бусад чиглэлийн шинжлэх ухааны сонирхолтой цуврал лекц баримтат кино үзүүлдэг байна.

 

Од эрхэс танхим нь сансрын уудам орон зайгаар аялаж, нарны аймгийн гаригууд болон орд , нар сарны хиртэлт одон орны олон сонирхолтой үзүүлбэрийг хагас бөмбөрцгөн дэлгэц дээр харуулдаг юм.

Сансар судлалын төвийн эрдэм шинжилгээний ажилтан Ч.Амаржаргал “ Манайх сансар судлалын төв гэж явж байгаа. Төв маань хоёр хэлтэстэй. Сансар од эрхсийн ордон буюу Астропарк. Энэ нь хүмүүст танин мэдүүлэх зүйлийг хийдэг. Танин мэдүүлэх хэлтэс есөн хүний бүрэлдэхүүнтэй. Энэ жил тоног төхөөрөмжийг дижитал болгож байгаа. Энэ нь том дэвшилтэй байгаа. Манай музейд хамгийн үнэ цэнтэй үзмэрүүд байдаг. Монгол Улсын хөдөлмөрийн баатар, сансрын нисгэгч Ж.Гүррагчаа 1981 оны гуравдугаар сарын 22-ны өдөр сансарт нисээд бууж ирэхдээ суусан хүлгийн нэг хэсэг нь манай музейд байгаа. Мөн сансрын хог хаягдал байгаа. Энэ нь Увс аймгийн нутагт дэвсгэр унасан байсан.

 

Ж.Гүррагчаа баатрын нисэхдээ өмсөн хувцас нь Үндэсний түүхийн музейд байдаг. Манай энэ танхим сонирхолтой зүйлүүд зөндөө байгаа. Тухайлбал, пуужин асаадаг түлхүүр, сансрын нисэгч нарын ашиглаж байсан бал, сар руу явсан бал байгаа. Ж.Гүррагчаа баатарт дурсгал болгож өгсөн зүйлүүд ч зөндөө байгаа. Мөн сансрын хоолнууд байгаа. Тухайлбал, цай чихэр кофе гэх мэт зүйлүүд байгаа. Сансарын хоолны меню манай улсаас хоёр зүйл орсон байдаг. Энэ нь чацаргана, борц хоёр юм.

 

Энэ радиог Ю.Цэдэнбал дарга Монгол Улсын хөдөлмөрийн баатар, сансрын нисгэгч Ж.Гүррагчаа өгсөн юм байна лээ. Энэ нь манай музейд тавигдсан байгаа. Сургуулийн хүүхдүүд болон том хүмүүс маш их үйлчлүүлдэг. Ерөнхийдөө 1-5 дугаар анги, 5-8 дугаар ангийнхан маш их сонирхож үздэг. Манайх дүүргүүдийн сургуультай гэрээ хийчихдэг учраас өдөр бүр сургуулийн сурагчид ирж сонирхдог. Гурван давхарт оддын театрт сансрын уудам орон зайгаар аялж нарны аймгийн однууд, бага гаригууд , нар сарны хиртэлт одон орны олон сонирхолтой үзүүлбэрийг хагас бөмбөрцгөн дэлгэц дээр 3D-ээр үзүүлдэг. Энэ маш сонирхолтой. Сансарын холбогдолтой зүйл манай монголд ховор байдаг учраас бид бүх үзвэрээ 3D үзүүлж байгаа. Цаашид гэсэн өргөжүүлээд явна зорилготой байгаа” гэв.

 

 

 

Нийтэлсэн: Н.Алтанцэцэг

Оддын театрт сансрын орон зайгаар аялж нарны аймгийн гаригууд үзэх боломжтой  
Үзсэн: 154 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй