Мэдээ

Чөлөөт цаг

Спорт

Бусад

МҮОНРТ

Шууд Chart

Орон сууцжуулах хөтөлбөрт алба хаагчдыг үе шаттайгаар хамруулж байна

2025-03-22 10:48:25
Error loading player: No playable sources found

Засгийн газраас хэрэгжүүлж байгаа түрээслээд өмчлөх хэлбэрээр орон сууцтай болгох тусгай хөтөлбөрт шат дараатай хамруулах хүрээнд “Онцгой байдлын байгууллагын алба хаагчдыг орон сууцжуулах хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж байна.

Тус хөтөлбөрийн үргэлжлэл Дорноговь аймгийн Онцгой байдлын газарт өрнөж, алба хаагчдад байрны түлхүүрийг нь гардуулан өглөө.

Энэ үеэр ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян “Онцгой байдлын байгууллагаас алба хаагчдынхаа нийгмийн баталгааг хангах, ажиллах орчин нөхцөлийг сайжруулах чиглэлээр томоохон бодлогын арга хэмжээ авч ажиллаж байна. Өнгөрсөн жилүүдэд аймаг, орон нутаг, нийслэлийн хэмжээнд 460 гаруй алба хаагчийг төсөл хөтөлбөрт хамруулж, өөрийн гэсэн орон сууцтай болгосон. Энэ ажил Дорноговь аймгийн анги, салбаруудын хэмжээнд цаашид ч зохион байгуулагдана” гэлээ.


Орон сууцжуулах хөтөлбөрт алба хаагчдыг үе шаттайгаар хамруулж байна  
Үзсэн: 151 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй