Шууд Chart

Бор-Өндөр сум дахь Онцгой байдлын хэлтсийн үйл ажиллагаатай танилцлаа

2025-03-22 11:09:40

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын Бор-Өндөр сум дахь Онцгой байдлын хэлтсийн үйл ажиллагаатай танилцаж, алба хаагчдын санал, сэтгэгдлийг сонслоо.

Тус сумын Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид сүүлийн гурван жилийн хугацаанд 153 удаагийн гамшиг, аюулт үзэгдлийн дуудлагаар үүрэг гүйцэтгэж, 362 хүний амь нас, 2.8 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалсан.  “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд байнгын усалгааны систем бүхий 0,5 га талбайг хашаажуулан, 5 төрлийн 500 суулгац суулгаж, 90 хувийн ургалттай байна.

Сум, орон нутгийн удирдлагуудын зүгээс Онцгой байдлын хэлтсийн шинэ байрны газрыг шийдвэрлэн, техник, тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн шинэчлэлтийг хийхэд тогтмол анхаарч ажиллаж байгааг танилцууллаа.

Тухайлбал, орон нутгийн санхүүжилтаар туулах чадвар сайтай, хөдөлгөөнт удирдлагын байрны зориулалтаар бүрэн тоноглогдсон Зил-131 загварын автомашин шийдвэрлэж, гамшгийн голомтод үүрэг гүйцэтгэх зориулалт бүхий зөөврийн сууцыг худалдаж авч, хүлээлгэн өгсөн байна.

Хошууч генерал Г.Ариунбуян, Онцгой байдлын хэлтсийн шинэ байрны барилга ажлыг ирэх оноос эхлүүлж, алба хаагчдын ажиллах орчин нөхцлийг хангахад анхаарч ажиллаж байгааг танилцууллаа. Сум, орон нутгийн төрийн байгууллагуудтай хамтран ажиллаж, өөрийн болоод зэргэлдээ сумдад гамшгаас хамгаалах төрийн үйлчилгээг шуурхай хүргэн ажиллаж байгаад талархал илэрхийлэн, ажлын амжилт хүссэн юм.


Бор-Өндөр сум дахь Онцгой байдлын хэлтсийн үйл ажиллагаатай танилцлаа  
Үзсэн: 136 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй