Шууд Chart

"HEALTH CUP-2025" тэмцээн зохион байгуулагдана

2025-03-22 11:21:42

Энэхүү тэмцээнийг уламжлал болгон зохион байгуулдаг бөгөөд энэ жил “ONE HEALTH-ONE FAMILY” уриан дор УНТЭ-ийн 100 жилийн ойн хүрээнд зохион байгуулах гэж байна.

 Эрүүл мэндийн салбарын эмч, мэргэжилтэн, ажилтнууд оюун ухаан, хурд хүч, авхаалж самбаа ур чадвараараа сагсан бөмбөг, волейбол, шатар, ширээний теннис, дартс, е-sport гэсэн 6 төрөлд өрсөлдөнө.
 

Биеийн тамир, спортоор дамжуулан хамт олны дунд аливаа тэмцээн уралдааныг зохион байгуулах нь  сэтгэл, оюун болон бие бялдрыг сэргээх, идэвхтэй хөдөлгөөн, амьдралын зөв дадал хэвшлийг суулгах, хамт олны уур амьсгал, багаар ажиллах чадамжийг нэмэгдүүлэх зэрэг олон давуу талтайг судалгаагаар тогтоосон байдаг.

Тэмцээн ирэх 7 хоногт эхлэх бөгөөд Буянт-Ухаа спорт цогцолборт болно.

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

"HEALTH CUP-2025" тэмцээн зохион байгуулагдана  
Үзсэн: 126 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй