Шууд Chart

Мөсөн замаар хөдөлгөөн үйлдэхгүй байхыг анхааруулж байна

2025-03-22 11:36:16

Хатгал тосгон Хөвсгөл нуурын доорх газруудад мөс задарч өрх үүссэн байгаа тул Цагааннуур, Чандмань-Өндөр, Ренчинлхүмбэ, Улаан-Уул, Ханх чиглэлд хөдөлгөөн үйлдэж байгаа ард иргэд, тээвэрчид мөсөн замаар хөдөлгөөн үйлдэхгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

-Тойлготын үзүүр өрх гарсан
-Агьт өрх гарсан
-Доод модот булан өрх гарсан
-Хилт хил гарсан
- Модотын шанаа, хил гарсан
- Загастай хил гарсан
- Хэц өвөр даваа хил гарсан
-Хаданхүй хил гарсан байдалтай байна гэж Хөвсгөл Онцгой байдлын газраас мэдээллээ.


Мөсөн замаар хөдөлгөөн үйлдэхгүй байхыг анхааруулж байна  
Үзсэн: 134 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй