Шууд Chart

Нийтийн эзэмшлийн 875.000 мкв талбайг цэвэрлэж байна

2025-03-22 11:43:30

СХД-ийн хэмжээнд бүх нийтийн цэвэрлэгээнд нийт 1500 гаруй аж ахуйн нэгж байгууллага, төрийн 29 байгууллагын 360 албан хаагч нэгдэж,  нийтийн эзэмшлийн 875.000 мкв талбайг цэвэрлэж байна.

Мөн дүүргийн хэмжээнд нийтийн эзэмшлийн зам талбайд зам цэвэрлэгээний 8 байгууллагын 318 зам талбайн ажилтан, 43 хороонд хог тээврийн 48 автомашин хог хаягдлуудыг тээвэрлэж, нэмэлтээр шөнийн тээвэрлэлтийг зохион байгуулах бол ногоон байгууламжийн 5 байгууллагын 37 ажилтан ногоон байгууламжийн тоос тортогтой мод бутыг тусгай зориулалтын шүршигч төхөөрөмжөөр угаах ажлуудыг хийж гүйцэтгэнэ.


Нийтийн эзэмшлийн 875.000 мкв талбайг цэвэрлэж байна  
Үзсэн: 135 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй