
Манай улсад төрийн өмчит 704 сургууль байдгаас 57 нь өндөр өртөгтэй радио релен, 4G, VSATсүлжээгээр интернэт холболтын үйлчилгээ авдаг. Энэ нь өндөр хурдны интернэтийн хэрэгцээг хангадаггүй учир уг төхөөрөмж нь нэн шаардлагатай байсан билээ.
Нэг хүлээн авагч төхөөрөмж(router)-д гар утас, таблет, нөүтбүүк зэрэг 128 хүртэлх төхөөрөмж зэрэг холбогдох боломжтой уг төхөөрөмжийг алслагдсан багийн сургуулиудад хуваарилна. Мөн “G mobile компани” нийгмийн хариуцлагынхаа хүрээнд 10 старлинк хандивласан. Ингэснээр нийт 35 багийн сургуулийн хүүхдүүдийн интернэтийн хүртээмж сайжирч, “Мэдлэ”, “Eduten”, “Pearson” зэрэг цахим хичээлүүдийг үзэхэд дөхөмтэй болох юм.
АНУ-ын сансар судлалын “SpaceX”-ын охин компани болох хиймэл дагуулын интернэт үйлчилгээ үзүүлэгч “Starlink” компанийн сүлжээ Монгол Улсад албан ёсоор нэвтэрсэн нь шилэн кабельд холбогдоогүй алслагдсан орон нутгийн багт болон утасны сүлжээгүй байсан ч Монгол Улсын аль ч цэгээс өндөр хурдны интернэтийн үйлчилгээ авах боломж нээгдсэн.
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас 25 ширхэг старлинк төхөөрөмж шилжүүлэн өглөө | ||
Үзсэн: 131 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.