Шууд Chart

“Наурызын баяр-2025” жанжин Д.Сүхбаатарын талбайд эхэллээ

2025-03-22 14:08:53

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Аялал жуулчлалын газар, Баян-Өлгий аймгийн нутгийн зөвлөлтэй хамтран “Наурызын баяр-2025” арга хэмжээг жанжин Д.Сүхбаатарын талбайд өнөөдөр зохион байгуулж байна.

Нээлтийн үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Монгол улс маань олон үндэстэн ястнаас бүрдсэн нүүдэлчдийн дайчин уламжлал, ёс зан заншил, дахин давтагдашгүй өвөрмөц соёл, өвийг хадгалан ирсэн арвин түүхтэй билээ. 2024 онд ЮНЕСКО-ийн Соёлын биет бус өвийг хамгаалах тухай конвенцын Засгийн газар хоорондын хорооны 19 дүгээр чуулганаар Монгол Улсаас “Наурыз” буюу “Нарны баяр”-ыг бүртгүүлэн батлуулснаар дэлхийн биет бус өвийн жагсаалтад багтсан сайхан мэдээгээр Баяраа эхлүүлж байгаад таатай байна.

Бид энэ дахин давтагдашгүй өв соёлоо ирээдүй хойч үедээ өвлүүлэн үлдээх, Монгол орныг олон улсад сурталчлан таниулах зорилгоор “Монголын наурызын баяр-2025” арга хэмжээг анх удаа Нийслэл хотын Төв цэг, Жанжин Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулж байна.

Эдүгээг хүртэл хэдэн зуун жил хадгалагдаж, үе дамжин өвлөгдсөөр ирсэн Казах түмний дахин давтагдашгүй соёл, уламжлал, ахуй амьдралын онцлогийг олон улсын жуулчид төдийгүй нийслэл хот, Монгол орны өнцөг булан бүрт суугаа иргэд маань үзэж сонирхох, таниж мэдэх хүсэлтэй байдаг” гэдгийн онцлов.

Энэхүү арга хэмжээгээр казах үндэстний урлагийн болон жүжигчилсэн тоглолт, казах үндэстний бүрэн тоноглол бүхий гэр үзэсгэлэн, кураш бөхийн барилдаан, үндэсний тоглоом наадгай, хоол амталгаа,гар урлалын үзэсгэлэн худалдаа, Монгол банхарын хүрээд зочилж, үзвэр үйлчилгээнээс  сонирхох боломжтой.


“Наурызын баяр-2025” жанжин Д.Сүхбаатарын талбайд эхэллээ  
Үзсэн: 155 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй