Шууд Chart

“Монгол соёлын тайлбар толь бичиг” номын нээлт боллоо

2025-03-22 14:16:12

Монгол Улсын Ардын багш, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, хэл бичгийн шинжлэх ухааны доктор, профессор С.Дуламын шинэ бүтээл болох “Монгол соёлын тайлбар толь бичиг” номын нээлт гуравдугаар сарын 21-нд Монгол Улсын Үндэсний Номын санд боллоо.

“Монгол соёлын тайлбар толь бичиг”-т монгол соёлын мөн чанар, бэлгэдэл голлосон тэмдэг бүхий тогтолцоог онцолсон бөгөөд монгол хүний өдөр тутмын амьдралын зан үйл, нэгэн насны мөчлөгт зайлшгүй хэрэгцээтэй сэдвүүдийг тодорхойлон, эрэмбэлэн гаргаж, нялхсын ухиал, даахь үргээх, хуримлах, оршуулах гэх мэт олон чухал сэдвүүдийг тусгасан  байна.

Номын эхний титим үгийг “Энэ дэлхийн бүх монгол хүнд зориулав” гэж бичсэн нь язгуур монгол соёлынхоо тулгийн чулууг хойч үедээ бичиж үлдээх гэсэн зорилгыг агуулж зөвхөн соёл судлаачдын хэрэгцээнд  төдийгүй  монгол айл өрх бүрийн оюуны хэрэгцээнд байх соёлын боловсролын гарын авлага болох бүтээл болжээ.


“Монгол соёлын тайлбар толь бичиг” номын нээлт боллоо  
Үзсэн: 194 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй