Шууд Chart

Ой, хээрийн гурван түймрийг цурманд орууллаа

2025-03-23 09:20:41

Төв аймгийн Мөнгөнморьт, Жаргалант сум, Булган аймгийн Сэлэнгэ суманд гарсан ой, хээрийн түймрийг цурманд оруулж, Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд гарсан ой, хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна.

Түймрийн голомтод орон нутгийн Онцгой байдлын газар, Хилийн цэрэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын алба хаагчид, сумдын мэргэжлийн анги, иргэд ажиллаж байна.

Иймд иргэд та бүхэн цогтой үнс нурмыг зориулалтын саванд хийх, түймрийн эрсдэлтэй сумдад зорчихдоо татсан тамхиа бүрэн унтраах, автомашины бүрэн бүтэн байдлыг хангах, хог хаягдал, хашааны өнжмөл өвсийг ил задгай шатаахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.


Ой, хээрийн гурван түймрийг цурманд орууллаа  
Үзсэн: 364 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй