Мэдээ

Чөлөөт цаг

Спорт

Бусад

МҮОНРТ

Шууд Chart

Наурызын баярын барилдаанд Б.Орхонбаяр арслан түрүүллээ

2025-03-23 09:46:28
Error loading player: No playable sources found

Казах түмний Нарны баяр буюу Наурызын баярт зориулсан Улс, аймаг, цэрэг, сумын цолтой 128 бөхийн уламжлалт барилдаанд Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Атар трейд” ХХК, АПУ ХК, “Таванхан” дэвжээний бөх, улсын арслан Баярсайханы Орхонбаяр түрүүлж, Архангай аймгийн Хашаат сумын харьяат, “Алдар” спорт хороо, ЗХ-034 анги, “Залуу ноёд” ХХК, “Бөхбилэгт” дэвжээний бөх, улсын заан Сүхбаатарын Сүхбат үзүүрлэв.

 

Дөрөвт Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат, Нутгийн Буян групп, Барилга инженерийн цэргийн удирдах газар, "Их Монголын Хүчтэн" дэвжээний бөх, улсын арслан Ц.Бямба-Отгон, Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын харьяат, "Сүлд" спорт хороо, ШШЕГ 439-р анги, "Бес Богда" давжээний бөх, улсын заан Б.Серик нар шалгарсан. Харин наймд улсын харцага Ц.Мөнхбаяр, улсын харцага Т.Сайханжаргал, улсын өсөх идэр начин Н.Мустафа, аймгийн хурц арслан Д.Алтанцоож нар үлдэв.

 

Тус барилдааны түрүү бөх Prius30 маркийн автомашин гардсан бол үзүүр бөх 4 сая, дөрөвт үлдсэн бөхчүүд тус бүр 2 сая төгрөгийн бай шагнал гардсан юм. Энэхүү барилдааныг уламжлал ёсоор "Өлгийн хүчтэн" дэвжээ МҮБХ-той хамтран зохион байгуулсан юм.

 

Эх сурвалж: Монголын үндэсний бөхийн холбоо


Наурызын баярын барилдаанд Б.Орхонбаяр арслан түрүүллээ  
Үзсэн: 965 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй