Шууд Chart

Хүүхдийн зуслангуудыг сэргээж, бодлогын шинэчлэлт хийнэ

2025-03-23 10:05:47

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан Монголын үндэсний зуслангуудын холбоо ТББ-ын төлөөлөлтэй уулзлаа.

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд бүртгэлтэй 55 зуслангийн 35 нь тогтмол үйл ажиллагаа явуулдаг. Ирэх 2026 онд Монгол Улсад хүүхдийн зуслан үйл ажиллагаа явуулж эхэлсний 100 жилийн ойтоогоо золгоно.

Гэвч энэ салбарт ажиллах хүний нөөц дутмаг, барилгын ашиглалтын хугацаа дуусаж, олон жил орхигджээ. 

Хүүхдийн зуслангийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох ажиллагаанд мэргэжлийн холбоо, төрийн байгууллагын оролцоогүй, зөвлөдөггүй, үйл ажиллагаанд нь хяналт тавьдаггүй учраас амралт, сувиллын газар, жуулчдын бааз байдлаар ашиглах нь түгээмэл.

Хүүхэд боловсролыг ганцхан сургуулиас авдаггүй. Хүүхдийн зуслан бол амьдрах арга ухаан, бие даан амьдрах чадварт суралцдаг орчин.

Монгол хүүхдийн хөгжил, эрх ашгийг ямагт нэгдүгээрт тавих ёстой.

Цаашид Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Боловсролын яамтай уялдаа холбоогоо сайжруулж, багшийн мэргэжлээр суралцаж буй оюутнуудаа зусланд дадлага хийлгэдэг болгоход анхаарна гэдгийг сайд онцоллоо.

Эцэг, эхийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлттэй уялдуулж тодорхой хөнгөлөлт үзүүлдэг болох, хууль, эрхзүйн орчныг шинэчлэх, санхүү, хүний нөөцийн хувьд тогтвортой хөгжлийг дэмжих бодлого хэрэгжүүлнэ гэж Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ. 


Хүүхдийн зуслангуудыг сэргээж, бодлогын шинэчлэлт хийнэ  
Үзсэн: 215 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй