
Улаанбаатар орон сууцжуулалт ХХК-ийн төлөөлөл Сүхбаатар дүүргийн ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны оршин суугчдын төлөөлөлтэй уулзлаа.
Тодруулбал, тус дүүргийн 6 дугаар хорооны 21, 22 дүгээр байрны нөхцөл байдал маш хүнд, дахин төлөвлөлтийн ажил саатсан байдалтай байгаа юм.
Иргэдийн зүгээс шүүхийн маргаан, барилга зохион байгуулалт, тендер, сонгон шалгаруулалт зэрэг асуудлуудыг яаралтай нэг талдаа гаргаж, дахин төлөвлөлтийн ажлыг дахин эхлүүлэхэд анхаарч өгөхийг хүслээ.
Харин "Улаанбаатар орон сууцжуулалт" ХХК-ийн холбогдох албанынхан дахин төлөвлөлтийн тооцооллын хугацааг амлахад эрт байна. Гэхдээ эрх шилжин ирсэн учир чиг үүргийн дагуу төслүүдийг гацаахгүй эхлүүлэх зорилго тавин ажиллаж байна гэлээ гэж Улаанбаатар орон сууцжуулалт ХХК-иас мэдээллээ.
Барилгын компаниудад төрөөс хяналт тавьж, ажлыг нь шахах хэрэгтэй гэв | ||
Үзсэн: 256 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.