Шууд Chart

Залуучуудын зөвлөл байгуулжээ

2025-03-23 10:18:09

Нийгмийн даатгалын байгууллагын соёлыг сайжруулахад санал санаачилга гаргах, аливаа мэдээлэл, судалгааг, давхардуулахгүй байхад анхаарах, газар, нэгжийн хоорондын уялдаа холбоог сайжруулах, ажилтнуудын ёс зүй, хууль тогтоомжийг мөрдөн, нээлттэй, ил тод, ашиг сонирхлын зөрчлөөс ангид ажиллах зорилгоор “Ахлах мэргэжилтнүүдийн зөвлөл”-ийг байгуулсан.
 
Харин НДЕГ-ын даргын тушаалаар нийгмийн даатгалын салбарын залуу ажилтнуудын мэргэжлийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, туршлага солилцох, шинэ санал санаачилгыг дэмжих, салбарын үйл ажиллагааг цаг үетэйгээ нийцүүлж, үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлд хамтран ажиллах зорилгоор “Залуучуудын зөвлөл"-ийг байгууллаа.
 
Залуучуудын зөвлөл нь дээрх чиг үүргийн дагуу өөрсдийн үүрэгт ажилдаа орж, эхний хийх ажлуудаа тодорхойллоо. Үүнд:
 
Нийгмийн даатгалын логог шинэчлэх;
 
Нийгмийн даатгалын мотто-г зохиох;
 
Нийгмийн даатгалын үйл ажиллагааг улам нээлттэй болгох хөтөлбөр гаргах зэрэг болно.
 
Нийгмийн даатгалын үйл ажиллагааг өргөжүүлж, үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэхэд салбарын залуу мэргэжилтнүүдийнхээ дуу хоолойг сонсож, тэдний дэвшүүлсэн шинэ санал , санаачилгыг бүх шатанд нь дэмжин ажиллана гэдгийг Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга онцоллоо гэж Нийгмийн даатгалын ерөнхий газраас мэдээллээ. 

Залуучуудын зөвлөл байгуулжээ   
Үзсэн: 222 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй