Шууд Chart

Япон улсад “Монгол хэл, соёл” үзэсгэлэн зохион байгуулагджээ

2025-03-23 13:12:20

Боловсролын яамны дэмжлэгтэйгээр Боловсролын ерөнхий газар, “Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөл” НҮТББ хамтран Гадаад улсад сурч, ажиллаж, амьдарч байгаа Монгол улсын иргэд, хүүхэд багачуудад Монгол эх хэл, бичиг үсэг сурах, үндэсний түүх, соёл, өв уламжлал, зан заншил, соёлын үнэт зүйлийг олон улсад сурталчлахад чиглэсэн “Монгол хэл, бичиг” үзэсгэлэн Япон улсын Токио хот дахь Монгол Улсын Элчин сайдын яамны хүндэтгэлийн танхим болон Миний Монгол сургуулийн Нихонбаши салбарт тус тус зохион байгуулагджээ

 

Үзэсгэлэнд Япон дахь Монгол бичгийн “Нахиа” дугуйлангийн сурагчид, “Миний Монгол” сургууль, “Монголын хүүхдийн ордон”-ны сурагчдын эцэг, эхчүүдийн бичвэр, Монгол улсаас “Бичиг соёл төв”, ЕБС-уудын Монгол хэл, бичгийн багш, сурагчид, “Монголын сайхан бичигтэн” уран бичлэгийн олон улсын уралдаанд оролцогчдын зэрэг нийт 65 бүтээл тавигдаж үзэгчдийн хүртээл болгосон.  Үзэсгэлэнг 200 гаруй хүн үзэж сонирхсон байна.

Мөн  “Монгол хэл, бичиг-бидний бахархал” сэдэвт таниулах сургалтад 53 оролцогч хамрагдсан бол, “Монгол хэл, бичиг” монгол бичгийн уралдаанд 35 оролцогч бүтээлээ ирүүлэн оролцсон байна.

 


Япон улсад “Монгол хэл, соёл” үзэсгэлэн зохион байгуулагджээ  
Үзсэн: 237 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй