
Солонгос улсын “Dreamy school”-ийн хөтөлбөр, суралцах орчин, сурагчдын бүтээлтэй танилцлаа. Дрими ахлах сургуулийн хэрэгжүүлдэг PBL, time managment хөтөлбөр нь хүүхэд нэг бүрийн сонирхолд тулгуурлан “Мэдлэг, төлөвшил, хандлага”-ыг хөгжүүлэх цогц хөтөлбөр бөгөөд ахлах ангийн сурагчид кредит системээр хичээлээ сонгож гүнзгийрэн судалж байна.
Сурагчид шинжлэх ухаан, технологи, улс төр судлал, философи, гэр бүлийн боловсрол, ажил, мэргэжлийн чиг баримжаа зэрэг хичээлийг гүнзгийрэн судлахаас гадна усанд сэлэлт, гольф, морин уралдаан, фитнес, сагсан бөмбөг, хөл бөмбөг, ширээний теннис зэрэг спортоор хичээллэж байна.
Кредит сонгон судлах хичээлээ 17 долоо хоногийн хугацаанд судалдаг бөгөөд тухайн сэдвийн хүрээнд сурагч өөрөө бие даан эрж хайх, судлан шинжлэн боловсруулсны үр дүнд бүтээл болох ном, бие даалт, бүтээгдэхүүн зэрэг бэлтгэдэг нь онцлог юм.
Тус хөтөлбөрийг 2024 оноос Сонгинохайрхан дүүргийн Гэрэлт Ирээдүй сургууль, Баянгол дүүргийн ерөнхий боловсролын 40, 93, 113, 51, 47, Сэтгэмж сургуулиуд дээр туршилтаар хэрэгжүүлж байна. Цаашид хөтөлбөрийн үр дүнд тулгуурлан хэрэгжүүлэх сургуулийг нэмэгдүүлэх чиглэлээр тус сургуультай хамтран ажиллана.
Эх сурвалж: Боловсролын ерөнхий газар
Солонгос улсын “Dreamy school”-ийн хөтөлбөрийг таван сургууль дээр туршилтаар хэрэгжүүлж байна | ||
Үзсэн: 238 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.