Шууд Chart

Дэлхийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн чуулга уулзалтыг танилцуулах арга хэмжээг зохион байгуулав

2025-03-24 10:10:40

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг бизнесийн салбарт манлайлагч, баялаг бүтээгч, хөрөнгө оруулагч бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төлөөлөлтэй уулзаж, наймдугаар сарын 25-26-ны өдрүүдэд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулах Дэлхийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн чуулга уулзалтын талаар танилцуулж, санал солилцов.

Дэлхийн бизнес эрхлэгчдийн чуулга уулзалтыг "Inspire, Impact, Invest" уриатайгаар зохион байгуулах бөгөөд Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих, чадавхжуулах, бие биеэсээ урам зориг авах, сайн туршлагаас судлах, хөрөнгө оруулалт татах зорилготой юм. 

Бизнесийн хөгжлийн бүх түвшний бизнес эрхлэгч эмэгтэйчүүд (стартап, жижиг, дунд бизнес эрхлэгч, ТОП-100 компанийн үүсгэн байгуулагчид, захирлууд), эмэгтэй удирдлагатай бизнесүүдэд хөрөнгө оруулах сонирхолтой хувийн болон институцийн хөрөнгө оруулагчид, бизнесийн зөвлөхүүд, коучууд, бизнесийн хөгжлийн мэргэжилтнүүд, бизнес, энтрепренершипийн салбарт жендэрийн тэгш байдлыг дэмждэг бодлого боловсруулагчид, байгууллагууд, эмэгтэй удирдлагатай бизнесүүдтэй хамтран ажиллах сонирхолтой корпорацын түнш байгууллагууд зэрэг төлөөллөөс бүрдсэн гадаад, дотоодын төлөөлөгчдийг урьж оролцуулахаар ажиллаж байна.

Өнөөдрийн уулзалтын үеэр гарсан саналыг нэгтгэн, салбар хуралдааны хэлэлцэх асуудалд тусгахаас гадна чуулга уулзалтын бэлтгэл ажлын хүрээнд компани болон төслөө танилцуулах чадавхийг сайжруулах цуврал сургалт зохион байгуулахаар төлөвлөж байна.


Дэлхийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн чуулга уулзалтыг танилцуулах арга хэмжээг зохион байгуулав  
Үзсэн: 329 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй