Шууд Chart

Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ

2025-03-24 10:57:50

2025 оны гуравдугаар сарын 24-нөөс дөрөвдүгээр сарын 2-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

Гуравдугаар сарын 25-нд нутгийн баруун хагаст, 26-нд нутгийн зүүн хагаст нойтон цас, цас орж, гуравдугаар сарын 24-26-нд ихэнх нутгаар хүчтэй салхи, шуургатай, сэрүүсэхийг онцгойлон анхааруулж байна.

Хур тунадас: Гуравдугаар сарын 24-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 25-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 26-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 27-нд нутгийн зүүн хагаст, 28-нд нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна.

Салхи: Гуравдугаар сарын 24-нд баруун болон говийн аймгуудын нутгаар, 25-нд ихэнх нутгаар, 26-нд төв, говь, зүүн аймгуудын ихэнх нутгаар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр, 27-нд зүүн аймгуудын ихэнх нутгаар, 28-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч, нутгийн өмнөд хэсгээр шороон шуурга шуурга шуурна.

Агаарын температур: Увс нуурын болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө 24-29 хэм, өдөртөө 10-15 хэм, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 6-11 хэм хүйтэн, цас багатай энгэр ээвэр газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 3-8 хэм хүйтэн байна.

Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хур тунадас: Гуравдугаар сарын 25-26-нд нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна.

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 24-25-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 12-14 метр хүрч ширүүсч, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Гуравдугаар сарын 26-наас сэрүүсч, шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 13-18 хэм, бусад хэсгээр 7-12 хэм, өдөртөө 3-8 хэм хүйтэн байна.


Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ   
Үзсэн: 4986 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
1 [127.0.0.xxx] 2025-03-24 13:00
Mash ih bayarlalaa

Бидэнтэй нэгдээрэй