Шууд Chart

Хүүхэд хамгааллын төсвийн төлөвлөлт, зарцуулалтын ил тод байдлыг хангаж ажиллана

2025-03-24 14:52:48

Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулагын 52 дугаар зүйлийн хүүхэд хамгааллын санхүүжилт, төлөвлөлттэй холбоотой заалтыг үндэслэн 2024 онд Засгийн газраас 236 дугаар тогтоолоор “Хүүхэд хамгааллын үйлчилгээг санхүүжүүлэх аргачлал”, “Хүүхэд хамгааллын үйчилгээний нэг хүүхдэд ногдох дундаж зардлын норматив”-ыг баталсан.
 
Тогтоолын хэрэгжилтийг хангаж ажиллах хүрээнд Хүүхэд гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар, аймаг, нийслэлийн Хүүхэд гэр бүлийн хөгжил, хамгаалллын газар, харьяа байгууллагуудын удирдлага, нягтлан бодогч, хүүхэд хамгааллын ахлах мэргэжилтнүүдэд Хүүхэд хамгааллын төсвийн төлөвлөлт, санхүүжилт, аргачлалыг эзэмшүүлэх сургалт зохион байгуулагдаж байна.
 
Хүүхэд хамгааллын тухай хуулинд анхан шатанд ажиллаж байгаа нийгмийн ажилтнууд, хамтарсан баг тус санхүүжилтийн нормативын дагуу хүсэлтээ бичиж, хүүхэд хамгааллын үйчилгээний зардлаа авдаг байхаар тусгагдсан. Тиймээс энэхүү сургалт нь холбогдох байгууллагууд төсвөө зөв төлөвлөх, санхүүжилтээ авах, төлөвлөлтийн дагуу үр дүнгээ тайлагнах зэрэг аргачлалын чухал ач холбогдолтой.
 
ХГБХХЕГ-ын дарга Б.Баярсайхан “Өнгөрсөн жилүүдэд миний бие хүүхэд хамгааллын төсвийн зарцуулалт тодорхойгүй, үр дүн бодит биш байгаа байдалд санаа зовж, шүүмжлэлтэй хандаж ирсэн. Ерөнхий газрын удирдлагаар ажиллах хугацаандаа энэ асуудлыг цэгцэлж, тодорхой, ил тод байдлыг хангаж ажиллахыг нэн тэргүүнд зорьсон. Тиймээс ч өнөөдрийн чадавхжуулах сургалтын үр дүн гарна гэдэгт итгэлтэй байна.
 
Энэ жил хүүхэд хамгааллын зардалд 20,6 тэр бум төгрөг төсөвлөгдсөн байгаа. Өмнө нь агентлаг, нийслэл дээр ирээд аймгууд руу шилжүүлдэг байсан бол одоо Сангийн яамнаас шууд тухайн орон нутагт хувиарлагддаг болсон.
 
УИХ-аас хуулийг хэрэгжүүлэх гэж баталдаг. Хэрэгжилтийг хангах нь бидний үүрэг. Хуулийн дагуу төлөвлөгдсөн төсөв хүрэх ёстой хүндээ хүрч, шийдэх ёстой асуудлаа шийдэж, нийгэмд үр дүн бий болгох учиртай. Энэ жил хүүхэд хамгааллын салбарт төсөвлөгдөж буй төсөв хэзээ ч тодорхой бус, үр дүнгүй байж болохгүй” гэдгийг онцоллоо гэж Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газраас мэдээллээ.  

Хүүхэд хамгааллын төсвийн төлөвлөлт, зарцуулалтын ил тод байдлыг хангаж ажиллана  
Үзсэн: 294 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй