
2025 оны гуравдугаар сарын 25-ны өдөр Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр салхи секундэд 24-28 метр, зарим үед 34 метрийг давж хүчтэй салхи, шороон шуурганы гамшигт үзэгдэл ажиглагдана.
Мөн Өвөрхангайн нутаг, Говь-Алтай, Ховд, Архангайн өмнөд хэсгээр, Өмнөговийн нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед 28 метрийг давж хүчтэй салхи, шороон шуурганы аюултай үзэгдэл, Завханы нутгаар цасан шуурганы аюултай үзэгдэл, 25-26-нд шилжих шөнө Сэлэнгэ, Хэнтийн нутаг, Төв аймгийн зүүн хэсгээр, 26-ны өдөр Хэнтий, Дорнод, Дорноговийн нутаг, Төв аймгийн зүүн хэсгээр ахиухан хэмжээний нойтон цас, цас орж, цасан шуурганы аюултай үзэгдэл ажиглагдажажиглагдана.
Энэ үеэр агаарын температур өмнөх хоногоосоо 10-15 градусаар эрс хүйтрэхийг анхаарна уу.
Халтиргаа гулгаа үүсэх, зам, даваа цас, шороонд хаагдах, үзэгдэх орчин хязгаарлагдах, хээр, гадаа явах тохиолдолд осгох, хайрагдах нөхцөл үүсэхээр байгааг мэдээлж байна.
- Монгол орны нутагт ажиглагдаж буй бүх хүчтэй салхины 50 хувь 3-5 дугаар сард, 61,4 хувь 3-6 дугаар сард ажиглагдана.
- Хүчтэй салхины 20 гаруй хувь нь 12-15 цагийн хооронд ажиглагдана.
- Шороон шуурганы 61 хувь нь 3-5 сард ажиглагдана.
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Маргааш 34 метрийг давж хүчтэй салхилна | ||
Үзсэн: 1167 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.