Шууд Chart

Шар усны үерээс сэргийлж, шаардлагатай байршлуудад суваг татаж, далан босгож байна

2025-03-24 15:49:40

Ойрын өдрүүдэд цаг агаар дулаарсантай холбоотойгоор шар усны үерийн эрсдэл нэмэгдээд байна.

Шар усны үерээс сэргийлж, шаардлагатай байршлуудад суваг татах, далан босгох зэрэг арга хэмжээг ГУББГ-аас авч ажиллаж байна. 

Энэ талаар Геодези, усны барилга байгууламжийн газрын ашиглалтын инженер Д.Ариунбаатар “Өнгөрсөн амралтын өдрүүдэд Сүхбаатар болон Чингэлтэй дүүрэгт шар усны үер буусан. Тухайлбал, СБД-ийн 15 дугаар хороо буюу Сэлбэ гол дагуух дөрвөн айл шар усны үерт өртөх эрсдэлтэй байсныг урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллалаа. Мөн СХД-ийн 20 дугаар хороо, Цэргийн хотхоны үерийн хамгаалалтын далан сувгийг зөвшөөрөлгүй хааж, орц, гарц гаргасантай холбоотойгоор шар усны үер хажуу тийшээ хальсан байсныг хэвийн болгосон” гэв. 

Өнөөдрийн байдлаар ГУББГ-аас СХД-ийн 32 болон 20 дугаар хороонд байрлах Баруун Нарангийн үерийн далангийн халиа тошинг багасгах, суваг сэргээн татах зэрэг урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч ажиллаж байна. Мөн иргэд, ААН-үүд шар усны үерээс сэргийлж үерийн далан, байгууламж руу хог хаяхгүй байхыг уриаллаа.


Шар усны үерээс сэргийлж, шаардлагатай байршлуудад суваг татаж, далан босгож байна  
Үзсэн: 451 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй