
Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу хотын өнгө үзэмжийг сайжруулах, иргэдийн эрүүл, ая тухтай орчинд амьдрах эрхийг хангах, явган хүний зам, талбайн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор нийслэлийн есөн дүүргийн нутаг дэвсгэрт нийтийн эзэмшлийн зам талбайн зөрчил арилгах ажил өрнөсөн.
Энэхүү ажлын хүрээнд Сүхбаатар дүүргийн Засаг дарга захирамж гарган, дэд ажлын хэсгийг байгуулж, нийслэлийн мэргэжлийн байгууллагуудтай хамтран хяналт, шалгалтыг зохион байгууллаа.
Ажлын хэсэг 3 багт хуваагдан хариуцсан хороодод ажиллав. Өнөөдрийн байдлаар ажлын хэсгүүд 483 зөрчил илрүүлж, холбогдох стандарт, дүрэм, журам мөрдөж ажиллах чиглэлээр зөвлөн тусалж, мэдэгдэл хүргэн, зөрчлийг арилгах арга хэмжээг шуурхай зохион байгуулахыг үүрэг болгосон.
Мөн зөрчлүүдийн дийлэнх нь дулааны улиралд гүйцэтгэх ажил үйлчилгээ байх бөгөөд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд нийтийн эзэмшлийн зам талбайд кабель, шугам татаж, сэтэлсний дараа нөхөн сэргээлт хийгээгүйн улмаас үүссэн эвдрэл нэмэгджээ.
Эхний удаа тухайн иргэн, аж ахуйн нэгжид хугацаатай үүрэг даалгаврыг хүргүүлж, заасан хугацаанд зөрчлөө арилгаагүй тохиолдолд хууль, журам, дүрмийн дагуу арга хэмжээ авч ажиллах юм байна.
Хотын стандарт, орчны аюулгүй байдлыг хангуулах хяналт, шалгалтын хүрээнд 483 зөрчил илрүүлжээ | ||
Үзсэн: 342 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.