Шууд Chart

Хэсгийн ахлагчийн урамшууллын нэмэгдлийг Засаглал, эрх зүйн хорооны гишүүд дэмжлээ

2025-03-24 16:45:54

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Ээлжит бус V хуралдаанаар шийдвэрлэх Хэсгийн ахлагч нарын урамшууллын хэмжээг шинэчлэн тогтоох тухай, Цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаах иргэдийн тоог батлах тухай, Гал унтраах, аврах X ангийн 100 жилийн ойг тэмдэглэх зөвшөөрөл олгох зэрэг зургаан асуудлыг Засаглал, эрх зүйн хороогоор хэлэлцлээ.

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2025 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн 20 хувиар нэмсэн буюу 792 мянган төгрөг болгож буйтай уялдуулан Хэсгийн ахлагч нарын урамшууллыг ирэх дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс 1.2 сая төгрөг болгон нэмэх төслийг НИТХ-аар хэлэлцүүлэн шийвэрлэх юм. Урамшууллын нэмэгдэлтэй холбоотой төслийг НЗДТГ-ын дарга Д.Амгалан Засаглал, эрх зүйн хорооны гишүүдэд танилцууллаа.

Төрийн байгууллагаас гарч байгаа аливаа шийдвэрийг анхан шатанд нь буюу айл өрхийн хаалга татаж, иргэн нэг бүрд таниулан төр, иргэний гүүр болон ажилладаг Хэсгийн ахлагч нарын цалин, урамшууллын хэмжээг шинэчлэн тогтоохтой холбоотой төслийг хорооны гишүүд дэмжлээ. Ингэснээр НИТХ-ын Ээлжит бус V хуралдаанд хэлэлцүүлэн эцэслэх юм.

Эх сурвалж: НИТХ-ХМОНХА


Хэсгийн ахлагчийн урамшууллын нэмэгдлийг Засаглал, эрх зүйн хорооны гишүүд дэмжлээ  
Үзсэн: 404 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй