Шууд Chart

Шинэ авто худалдааны төвийн орчимд өвсөн ачсан ачааны машин шатаж байсныг унтраажээ

2025-03-24 17:29:41

Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо зам дагуу машин шатаж байна гэсэн дуудлага “Шуурхай дуудлага хүлээн авах тусгай дугаар”-ын утсанд өнөөдөр 14:39 минутад иржээ.  

Дуудлага мэдээллийг шалгахад Сонгинохайрхан дүүргийн 32 хороо Авто худалдааны төв орох замд өвс ачиж явсан Ниссан кондор маркийн тээврийн хэрэгслийг шатаж байсныг нь Гал унтраах 26 дугаар ангийн бие бүрэлдэхүүн очиж ажиллаж, галыг бүрэн унтраасан байна.

 Тухайн хэргийн улмаас хүн бэртэж гэмтээгүй бөгөөд өөр тээврийн хэрэгсэл шатаагүй.  Урьдчилсан байдлаар цахилгааны масс гарсны улмаас гал гарсан байх магадлалтай аж.

Нийтэлсэн: Н.Алтанцэцэг

Шинэ авто худалдааны төвийн орчимд өвсөн ачсан ачааны машин шатаж байсныг унтраажээ  
Үзсэн: 391 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй