
Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу хотын өнгө үзэмжийг сайжруулах, иргэдийн эрүүл, ая тухтай орчинд амьдрах эрхийг хангах, явган хүний зам, талбайн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор нийслэлийн есөн дүүргийн нутаг дэвсгэрт нийтийн эзэмшлийн зам талбайн зөрчил арилгах ажлыг энэ сарын 10-ны өдрөөс эхлүүлсэн.
Тухайлбал, СХД-ийн хэмжээнд иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг алдагдуулсан 303 зөрчлийг илрүүлж, зөрчлийг арилгуулж байна. 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдрөөс 03 дугаар сарын 21-ний өдрийг хүртэлх хугацаанд 12, 13, 14, 15, 16, 17, 18, 19, 29 нийт 9 хорооны нутаг дэвсгэрийн нийтийн эзэмшлийн талбайд 3 ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг ажиллаж, илэрсэн зөрчил мэдээллийг Qfield аппликейшнд бүртгэж, дэд бүтэц, инженерийн байгууламжийн 76, тохижилт, ногоон байгууламжийн 120, авто зам, замын байгууламжийн 46, барилга байгууламж, худалдааны 61 нийт 303 зөрчлийг илрүүлжээ.
Ирэх 5 дугаар сарын 9-ний өдрийг хүртэлх хугацаанд гаргасан зөрчлөө арилгах 69 албан мэдэгдэл, шаардах хуудсыг холбогдох хүмүүст нь хүргүүлсэн байна. Харин хяналт шалгалтын явцад илрүүлсэн орон сууцны лифт, норм дүрэм зөрчсөн барилгын хашаа, гэрэлтүүлгийн шон, тагжуулалт, удирдлагын шит зэрэг 72 зөрчлийг арилгаад байна.
СХД-ийн хэмжээнд иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг алдагдуулсан 303 зөрчлийг илрүүлж, арилгуулж байна | ||
Үзсэн: 163 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.