Шууд Chart

Чөлөөт бөхийн шигшээ багийнхан Йорданыг зорилоо

2025-03-25 10:35:10

Чөлөөт болон сонгомол бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Йорданы нийслэл Амман хотод  өнөөдөр эхэлж байгаа. Сонгомол барилдаанаар эхэлж буй энэхүү тэмцээнд манай улсаас эрэгтэй, эмэгтэй тус бүр 10 болон сонгомлын гурван жинд нийт 23 тамирчин өрсөлдөхөөр мэдүүлэг өгсөн.

Сонгомол бөхийн төрөлд дасгалжуулагч С.Мөнхсүхийн удирдлагад 55 кг-д М.Сумъяабазар, 63 кг-д Н.Ганбаяр, 77 кг-д Н.Оргил нар өрсөлдөхөөр Йорданд очжээ. Тэгвэл чөлөөт бөхийн шигшээ багийнхан өнөөдөр өглөө Йорданы зүг хүлгийн жолоо заллаа. Энэ удаагийн тэмцээнд Азийн 38 орны 370 гаруй тамирчин өрсөлдөхөөр мэдүүлэг өгсөн байна.

Манай багийн бүрэлдэхүүнийг дахин танилцуулбал, эрэгтэйчүүдийн 57 кг-д Б.Мөнх-Эрдэнэ, 61 кг-д Т.Түвшинтулга, 65 кг-д Ц.Цогбадрах, 70 кг-д Т.Тулга, 74 кг-д Б.Батбаяр, 79 кг-д О.Сүлдхүү, 86 кг-д Н.Батбилгүүн, 92 кг-д Б.Бат-Эрдэнэ, 97 кг-д Г.Ганхуяг, 125 кг-д М.Лхагвагэрэл нар барилдана. Тэгвэл эмэгтэйчүүдийн 50 кг-д Б.Мөнхнар, 53 кг-д Ч.Отгонтуяа, 55 кг-д Б.Отгонтуяа, 57 кг-д Х.Болортуяа, 59 кг-д Т.Алтжин, 62 кг-д С.Цэрэнчимэд, 65 кг-д Т.Энхжин, 68 кг-д Э.Дэлгэрмаа, 72 кг-д З.Болортунгалаг, 76 кг-д Э.Даваанасан нар зодоглох юм байна.


Чөлөөт бөхийн шигшээ багийнхан Йорданыг зорилоо  
Үзсэн: 385 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй