
Монгол Улсын оюутны аварга шалгаруулах Волейболын тэмцээн нь МУИС-ийн спортын зааланд 2025 оны гуравдугаар сарын 31-нээс 4 сарын 6-нд зохион байгуулагдана. Волейболын тэмцээний онлайнаар ирүүлсэн ИДС-ийн мэдүүлгийг нь цаасаар албажуулан ирүүлсэн мэдүүлэгтэй тулган мандатыг 2025 оны 03 сарын 27-ны өдрийн 11.00- 13.00 цагт МУБИС-ийн БТС-ийн 105 тоот танхимд МОСХ-ны мандатын ажлын хэсгээс олгож эхэлнэ.
Волейболын оюутны УАШТ-ий техникийн зөвлөлгөөнийг мандат олгож дуусаад, гуравдугаар сарын 27-ны өдрийн 14.00 цагаас МУБИС-ийн БТС-ийн 105 тоот танхимд, МОСХ -ноос эрхлэн зохион байгуулна. Волейболын холбооны шүүгчид тэмцээний техникийн асуудлыг танилцуулан, сугалаа явуулан, тэмцээний дараалал хуваарийг хийнэ. Техникийн зөвлөгөөнд удирдсан багш, дасгалжуулагч нь сургуулиа төлөөлөн оролцоно.
Оюутны улсын аварга шалгаруулах волейболын тэмцээн болно | ||
Үзсэн: 171 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.