Шууд Chart

Баян-Өлгий аймгийн 160 гаруй англи хэлний багш нар танхимын сургалтдаа хамрагдаж байна

2025-03-25 12:25:02

Британийн Засгийн газрын дэмжлэгээр Боловсролын яам, НҮБ-ын Хүүхдийн Сангаас хамтран хэрэгжүүлж буй “Алслагдсан орон нутгийн багш, сурагчдын англи хэлний ур чадварыг дэмжих” төслийн хүрээнд Баян-Өлгий аймгийн бүх сумдын нийт 160 гаруй англи хэлний багш нар танхимын сургалтдаа хамрагдаж байна.

Багш нар нийт 100 гаруй цагийн сургалтад хамрагдаж, англи хэлний дүрэм, унших, сонсох ур чадвараа дээшлүүлэхээс гадна 3-5-р ангийн сурагчдад англи хэл заах арга зүйд суралцаж байна.
Сургалтыг Монгол Улсын Боловсролын Их Сургууль-ийн туршлагатай, өндөр ур чадвартай багш нар бэлтгэн явуулж байна.


Баян-Өлгий аймгийн 160 гаруй англи хэлний багш нар танхимын сургалтдаа хамрагдаж байна  
Үзсэн: 192 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй