Шууд Chart

"Эрүүл мэндийн технологи-2025” үзэсгэлэнг орон нутагт хоёр дахь удаагаа амжилттай зохион байгуулав

2025-03-25 13:06:34

Дэлхийн эмч нарын өдрийг тохиолдуулан Дорноговь аймгийн эрүүл мэндийн салбарын эмнэлгийн тусламж үйлчилгээнд нэвтрүүлж буй шинэ технологи, инновац, шилдэг туршлагаа иргэдэд танилцуулах зорилгоор “Эрүүл мэндийн технологи-2025” үзэсгэлэнг орон нутагт хоёр дах удаагаа амжилттай зохион байгууллаа.

Тус үзэсгэлэнд төр ба хувийн хэвшлийн 60 гаруй эрүүл мэндийн байгууллагууд оролцож, орон нутагт шинээр нэвтрүүлсэн шинэ технологи, шилдэг туршлага, оношилгоо эмчилгээний давуу тал, чадавхаа танилцуулж, орон нутгийн төр болон төрийн бус байгууллагын 20 гаруй албан газар, аж ахуйн нэгж, байгууллагууд болон иргэд нийт 300 гаруй хүн үзэж, үзлэг, оношилгоо, зөвлөгөө авч, үйлчлүүлсэн байна.

 

 

 

 

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

"Эрүүл мэндийн технологи-2025” үзэсгэлэнг орон нутагт хоёр дахь удаагаа амжилттай зохион байгуулав  
Үзсэн: 208 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй