
Чингэлтэй дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар 17 дугаар хорооны цогцолбор барилгыг барьж, ашиглалтад орууллаа. Уг барилгын нэгдүгээр давхарт нэг цэгийн үйлчилгээний өрөө, камерын хяналтын төв, байцаагчийн өрөө, сургалтын өрөө, хоёрдугаар давхарт өрхийн эмнэлгийн үзлэгийн өрөө, хүлээн авах бүртгэлийн өрөө, гуравдугаар давхарт ахмадын танхим, хүүхэд хөгжлийн төв, залуучуудын байгууллага, чийрэгжүүлэх өрөө болон хурлын заал тус тус байрлаж байна.
Энэхүү цогцолбор ашиглалтад орсноор хорооны 2500 өрх буюу 8000 гаруй иргэн эмнэлгийн анхан шатны яаралтай тусламж үйлчилгээ, нийтийн хэв журам болон төрийн анхан шатны үйлчилгээг нэг дор авах боломж бүрдэж байна. Мөн иргэдэд төрийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэхэд чухал ач холбогдолтой юм.
Барилгын зураг төслийг “Каталист прожект” ХХК боловсруулж, ерөнхий гүйцэтгэгчээр “Рогкранд” ХХК ажилласан байна. Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас техникийн хяналтыг хэрэгжүүллээ.
Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны цогцолбор барилгыг ашиглалтад орууллаа | ||
Үзсэн: 261 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.