Шууд Chart

Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийг таниулах сургалт боллоо

2025-03-25 17:12:13

Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд нийслэлийн Засаг даргын Тамгын газраас shilen.gov.mn мэдээллийн системийг таниулах, албан хаагчдыг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа. Уг сургалтад нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба, нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагууд, төрийн өмчит байгууллагын нийт 180 албан хаагч оролцов. Албан хаагчдад нээлттэй мэдээллийн системд байгууллага бүртгэх, мэдээлэл байршуулах, байршуулсан мэдээллийг үнэлэх, хянан баталгаажуулах талаар сургалт орохын зэрэгцээ системийн талаарх ойлголт, мэдлэгийг нь нэмэгдүүллээ.


Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийг таниулах сургалт боллоо  
Үзсэн: 325 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй