Шууд Chart

УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод

2025-03-26 07:20:04

Улсын Их Хурлын байнгын хороодын 2025 оны гуравдугаар сарын 26-ны өдрийн хуралдааны тов, хэлэлцэх асуудлыг танилцуулж байна.

Д/Д

ХУРАЛДААН

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

ЦАГ

ТАНХИМ

1

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо

· Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2025.03.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/

13.00

“Жанжин Д.Сүхбаатар”

2

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо

· Байнгын хорооны тогтоолын төсөл /Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай/

· Улсын Их Хурлын гишүүн О.Батнайрамдалаас  Боловсролын сайдад хандаж тавьсан асуултын хариуг хэлэлцэх

· Боловсролын зээлийн сангийн үйл ажиллагаа, журмын биелэлтэд хяналт шалгалт хийх, холбогдох санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн гаргасан санал, дүгнэлт, тайланг хэлэлцэх

· Байнгын хорооны тогтоолын төсөл /Засгийн газарт чиглэл өгөх тухай/

15.00

“Их Эзэн Чингис хаан”

 


УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод  
Үзсэн: 184 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй