
Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг нэмэгдүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийн II хуралдаан боллоо.
Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ унаж байгаа учраас экспортоо нэмэгдүүлэх шаардлага үүссэн.
Тиймээс тус ажлын хэсэг экспортыг нэмэгдүүлэхэд чиглэсэн арга хэмжээ авч, зарим шийдвэрүүдийг гаргалаа.
Хурлаар Ханги, Гашуунсухайт, Шивээхүрэн боомтуудад ажилласан ажлын хэсгийн тайланг сонсож, үүрэг даалгаврын биелэлтийн талаар хэлэлцлээ.
Мөн томилолтын үеэр гарсан саналуудыг нэгтгэн, шийдвэрлэх шаардлагатай саналуудыг Засгийн газрын хуралдаанд танилцуулахаар тогтлоо.
Ажлын хэсэг байгуулагдсанаас хойш дараах шийдвэрийг гаргаж, хэрэгжилтэд хяналт тавин ажиллаж байна.
Төмөр замын нүүрс тээврийн зардлыг бууруулж, тээврийн өрсөлдөх чадварыг сайжруулав.
Биржийн журамд өөрчлөлт оруулж, биржээр арилжаалах нүүрсний үнийг индексжүүлэв. Ингэснээр 1 сая тонны нүүрсний захиалга ирээд байна.
Уул уурхай, биржийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэж, Засгийн газарт танилцуулахаар болов гэж Боомтын сэргэлтийн үндэсний хорооноос мэдээллээ.
Нүүрсний төмөр замын тээврийн үнийг авто тээврийн үнэтэй өрсөлдөхүйц буюу 50 хувиар буурууллаа | ||
Үзсэн: 218 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.