
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын адуучдын холбоо хамтран нийслэлийн аварга шалгаруулах “Монгол адуучин” нээлттэй тэмцээн гуравдугаар сарын 29-нд Хүй 7 худагт зохион байгуулна.
Тэмцээнд 21 аймаг, 9 дүүргийн 39 адуучин оролцож, уурга, ташуур шүүрэх, морьтой болон явган уургалж, бугуйлдах, эмнэг хангал бугуйлдах төрлөөр авхаалж самбаагаа сорино.
Уургын морь, сайхан наадамчин төрлөөр шилдгүүдийг шалгаруулж, алдаршуулна.
Түүнчлэн хүүхдийн марзай гийнгооны уралдаан, адуучны шүлэг, магтаалын улсын уралдааныг зохион байгуулах юм.
Бүсгүйчүүдийн дунд морьтой саад сүлжих тэмцээнийг анх удаа зохион байгуулах юм байна.
Нийслэлийн аварга шалгаруулах “Монгол адуучин” тэмцээн Хүй 7 худагт болно | ||
Үзсэн: 180 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.