Шууд Chart

Кодексын үндэсний зөвлөлийн ээлжит хуралдаан боллоо

2025-03-26 09:46:31

ХХААХҮЯ-ны дэргэдэх Кодексын үндэсний зөвлөл (КҮЗ)-ийн ээлжит хуралдааныг ХХААХҮЯ-ны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар болон НҮБ-ын ХХААБ-ын “Бичил биетний тэсвэржилттэй холбоотой Кодексын стандартын хэрэгжилтийг дэмжих (АСТ)” төсөл хамтран Стандарт, хэмжил зүйн газарт зохион байгуулав.

Тус хуралдаанд ФАО-АСТ төслийн хүрээнд Кодекс стандартын чиглэлээр хэрэгжүүлж буй ажлын үр дүн, цаашдын чиглэл, Чацарганы тосны Кодексын стандарт боловсруулах ажлын явц танилцуулга, Ингэний сүүний Кодексын стандартын ажлын явц танилцуулгыг холбогдох талууд танилцуулж хэлэлцүүллээ.

Мөн КҮЗ-ийн бүрэлдэхүүнд нэмэлт өөрчлөлт оруулж шинэчлэх талаар танилцуулга хийгдлээ.

Хэлэлцсэн асуудлуудтай холбогдуулан зөвлөлийн гишүүд байр сууриа илэрхийлж, өргөн хэлэлцүүлэг өрнүүлсэн уулзалт хуралдаан боллоо.

Дараагийн хуралдааныг ирэх тавдугаар сарын эхний 7 хоногт зохион байгуулж, Кодексын стандарт боловсруулах ажлын явцыг хэлэлцүүлэхээр шийдвэрлэв гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ. 


Кодексын үндэсний зөвлөлийн ээлжит хуралдаан боллоо   
Үзсэн: 174 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй