
Боловсролын Дэлхийн Түншлэл олон улсын байгууллагын буцалтгүй тусламжийн санхүүжилтээр Боловсролын яамнаас хэрэгжүүлж буй “Тэгш боломжийг бүрдүүлэх замаар суралцахуйг дэмжих” төслийн хүрээнд нээлттэй зарласан “Нөлөөллийн арга хэмжээ зохион байгуулах гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах зар”-ын дагуу төрийн бус 10 байгууллага оролцох хүсэлтээ ирүүлсэн юм.
Тэдгээрээс Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг шалгуур үзүүлэлтийн дагуу үнэлэн дараах “Хүүхдийн эрхийн үндэсний төв” ТББ, “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдийн холбоо” ТББ, “Хүүхдийн эрхийн форум” ТББ, “Гэрэлт андаган” ТББ, Хүүхэд залуучуудын хөгжлийн “Шинэ зуун авъяас төв” ТББ-уудыг шалгаруулан гэрээ байгуулах мэдэгдэл хүргүүллээ.
Дээрх шалгарсан байгууллагууд нь “Тэгш боломжийг бүрдүүлэх замаар суралцахуйг дэмжих” төслийн зорилтот аймаг, дүүргийн ерөнхий боловсролын 18 сургуульд “Хөгжлийн бэрхшээлтэй үе тэнгийн найзуудаа дэмжих чиглэлээр нийт суралцагчдын мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх” нөлөөллийн ажлыг Боловсролын яамнаас баталсан удирдамжийн дагуу зохион байгуулах юм.
Гүйцэтгэгчээр ажиллах төрийн бус байгууллагууд нь суралцагсдын насны онцлогт тохирсон үйл ажиллагаагаар дамжуулан ялгаатай хэрэгцээт үе тэнгийн найзуудаа ойлгох, хамтдаа суралцах, дэмжин туслах хандлагыг бий болгоход дэмжлэг үзүүлнэ.
Тэгш хамран сургах боловсролын чиглэлээр Төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллахаар боллоо | ||
Үзсэн: 140 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.