Шууд Chart

"Өсвөрийн сэргийлэгч” Дотоод хэргийн их сургуультай танилцлаа

2025-03-26 17:26:27

Дотоод хэргийн их сургуулийн Цагдаагийн сургууль, Чингэлтэй дүүргийн цагдаагийн газар, Чингэлтэй дүүргийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын алба хамтран Чингэлтэй дүүргийн таван сургуулийн “Өсвөрийн сэргийлэгч” бүлгэмийн 9-12 дугаар ангийн 100 гаруй сурагч хүүхдүүдийг сургуулийн орчин, сургалтын үйл ажиллагаатай танилцуулах өдөрлөг зохион байгуулав.

Өдөрлөгөөр сурагчдад түүхэн замнал, музей, усан спорт сургалтын төв, цагдаагийн сургуулийн хөтөлбөр, үйл ажиллагаа зэрэг үндсэн мэдээллүүдийг танилцууллаа. Ингэснээр сурагчдад хууль, эрх зүйн мэдлэг олгох, мэргэжил сонголтод туслах зэрэгт ач холбогдолтой юм.


"Өсвөрийн сэргийлэгч” Дотоод хэргийн их сургуультай танилцлаа  
Үзсэн: 318 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй