Шууд Chart

Монголын 3х3 сагсан бөмбөгийн шигшээ багууд Азийн аваргад оролцоно

2025-03-27 10:52:36

Сингапур улсад зохион байгуулагдаж буй 2025 оны “FIBA 3x3” Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох Монгол Улсын эмэгтэй шигшээ багийн бүрэлдэхүүнийг танилцуулж байна.

Эрэгтэй шигшээ багийн бүрэлдэхүүнд А.Ананд, Э.Дөлгөөн, Ц.Отгонжаргал, Г.Дөлгөөн нар багтжээ. Эрэгтэй шигшээ баг тэмцээний “А” хэсэгт урьдчилсан шатны “А” хэсгийг тэргүүлсэн баг болон Сингапур улсын шигшээ багтай өрсөлдөх юм.

Эмэгтэй шигшээ багийн бүрэлдэхүүнд О.Хулан, Э.Нарангоо, М.Булбул, Б.Ариунцэцэг нар багтжээ. Эмэгтэй шигшээ баг тэмцээний “B” хэсэгт урьдчилсан шатны “B” хэсгийг тэргүүлсэн баг болон Тайланд улсын шигшээ багтай өрсөлдөх юм. Эрэгтэй, эмэгтэй шигшээ баг аль аль нь гуравдугаар сарын 29-нд эхний тоглолтоо хийнэ.

 

 


Монголын 3х3 сагсан бөмбөгийн шигшээ багууд Азийн аваргад оролцоно  
Үзсэн: 358 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй