
Error loading player: No playable sources found
“Тавантолгой төмөр зам” ХХК-ийн хэрэгжүүлж буй Тавантолгойн нүүрс ачих логистикийн төв /ТНАЛТ/ нь бүрэн автомат цогц бүтээн байгуулалт бөгөөд “Эрдэнэс Тавантолгой” ХК уурхайгаас ирсэн нүүрсийг хүлээн авч бутлан ангилж, жилдээ 20 сая тонн нүүрсийг вагонд ачих хүчин чадалтай юм.
Зүгшрүүлэлтийн ачилт төлөвлөгөөний дагуу 2025.03.21-ний өдрийн ачилтаар 1 галт тэрэг 50 вагон 100 чингэлгийг 2 цагийн хугацаанд ачиж дуусгасан.
Ингэснээр “Тавантолгой нүүрс ачих логистик төв” /ТНАЛТ/ нь техникийн хүчин чадлын дагуу хоногт 8 цуваа буюу 400 вагон, 800 чингэлэгт 25760 тонн нүүрс ачихад бэлэн болон ажиллаж байна.
Энэхүү төсөл нь экспортын тээвэрлэлтийн зардал болон хугацааг богиносгож Монгол улсын эдийн засгийн үр өгөөжийг дээшлүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэж "Тавантолгой төмөр зам" ХХК-иас мэдээллээ.
Тавантолгойн нүүрс ачих логистикийн төв техникийн хүчин чадлаараа бүрэн ажиллаж эхэллээ | ||
Үзсэн: 591 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.