Шууд Chart

“Эмчээ сонсъё” арга хэмжээ болно

2025-03-27 11:42:44

Жил бүрийн гуравдугаар сарын 30-ны өдөр “Дэлхийн эмч нарын өдөр” тохиодог бөгөөд энэ хүрээнд эрүүл мэндийн салбарт ажиллаж буй эмч, сувилагч, эх баригч нарын дуу хоолойг сонсох, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, тэдний эрхийг хамгаалах, мэргэжлийн ажлын онцлогийг олон нийтэд таниулах, эрүүл мэндийг дэмжихэд чиглэсэн “Эмчээ сонсъё” арга хэмжээг ЭМЯ-наас зохион байгуулж байна.

Өнөөдрийн “Эмчээ сонсъё” арга хэмжээнд оролцож буй эмч нар салбарын сайдаас эрүүл мэндийн салбарт тулгамдаж буй асуудлынхаа хүрээнд хариулт авч хэрэгжүүлж буй бодлого үйл ажиллагааны талаар газар дээр нь хариулт авлаа. Энэхүү арга хэмжээг улсын хэмжээнд 6 өдрийн турш цахим болон танхимаар хийх юм.

Энэ үеэр Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан “Энэ жил эмч нарын цалин хөлсийг 6 хувиар нэмэгдүүлэх Засгийн газрын шийдвэр гарсан. Мөн ЭМДС-ийн өрийг барагдуулж үүсээд байгаа санхүүгийн асуудлыг бүрэн шийдвэрлэхээр ажиллаж байна. Эрүүл мэндийн салбарын эрх зүйн орчныг сайжруулах, Эрүүл мэндийн даатгалын сангийн тухай хуулиудыг намрын чуулганаар оруулахаар хүлээгдэж байна. Цаашид эмч эмнэлгийн мэргэжилтний эрх зүйн байдал, нийгмийн асуудал, эрүүл мэнд боловсролд илүү анхаарсан бодлого хэрэгжүүлж ажиллана” гэдгийг онцлон дурдав.

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

“Эмчээ сонсъё” арга хэмжээ болно   
Үзсэн: 252 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй