Шууд Chart

“Дэлхийн цаг” арга хэмжээнд сая сая хүн оролцов

2025-03-27 12:39:35

“Эх Дэлхийн цаг” арга хэмжээ жил бүрийн 3-р сарын сүүлийн бямба гарагт болдог. Дэлхийн байгаль хамгаалах сангаас санаачилсан энэ арга хэмжээнд бямба гарагийн 20.30-21.30 цагийн хооронд дэлхий даяар, мөн дэлхий даяарх алдар цуутай барилга байгууламжууд уламжлал ёсоор оролцлоо. 2007 оноос дэлхий даяар болж байгаа энэ арга хэмжээнд нэгдсэн Берлин дэх Бранденбургийн хаалганы дэргэд цугларсан 500 гаруй хүн Луис Армстронгийн What a Wonderful World, Жон Ленноны Imagine зэрэг дуунуудыг дуулж байжээ. Парисын Ёслолын хаалга, Ватиканы Гэгээн Петрийн сүм, “Лондонгийн нүд” алсыг харагч, Нью-Йоркийн Эмпайр стэйт билдинг бүтэн цаг тас харанхуйлсан байна.

“Эх Дэлхийн цаг” арга хэмжээний зорилго нь гараг дэлхийтэйгээ эв санааны нэгдлээ илэрхийлж, хүмүүсийн экологийн мэдлэг мэдээллийг нэмэгдүүлэх, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэх шаардлагыг сануулах бэлгэдлийн зорилготой гэдгийг зохион байгуулагч Дэлхийн байгаль хамгаалах сангаас мэдэгдсэн байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

“Дэлхийн цаг” арга хэмжээнд сая сая хүн оролцов  
Үзсэн: 353 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2025-03-29 01:01
Булчин цагнаас илүү алт

Бидэнтэй нэгдээрэй