Шууд Chart

Мөс цөмөрсөн ослын дуудлагаар ажиллажээ

2025-03-27 16:29:19

Алаг-Эрдэнэ сумын 6-р баг Хатгал тосгоны Хөвсгөл нуурын “Хирвэстийн ам” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 140 км, Хатгал тосгоноос хойд зүгт 40 км/-т Ханх сумаас Хатгал тосгоны чиглэлд явж байсан  3 зорчигчтой “HONDA CR-V” загварын автомашин мөсөнд цөмөрч суусан тухай дуудлага 2025.03.27-ны 06:40 цагт иржээ. 
 
Онцгой байдлын газрын Хатгал тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 69 дүгээр ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 40 км зам туулан очиход “HONDA CR-V” загварын автомашин нуурын эргээс 30 метрийн зайд хажуу талаараа мөсөнд цөмөрсөн байсныг татан гаргалаа.
 
Аймгийн Засаг даргын 2025 оны гуравдугаар сарын 12-ны өдрийн А/110 дугаар захирамжаар Мөсөн замын тээвэрлэлтийг хориглосон.
 
Иймд иргэд, малчид, тээвэрчид гол нуурын мөсөн дээгүүр зорчиж өөрийн болон бусдын амь нас, эд хөрөнгөд хохирол учруулахгүй байхыг Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас онцгойлон анхааруулж байна.
 
 
 

Мөс цөмөрсөн ослын дуудлагаар ажиллажээ   
Үзсэн: 467 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй