Мэдээ

Чөлөөт цаг

Спорт

Бусад

МҮОНРТ

Шууд Chart

Нийт шүүгчийн хуралдаан болно

2025-03-27 16:53:34
Error loading player: No playable sources found

Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааныг 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдөр товлолоо.

Хуралдаанаар Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23 дахь заалтыг тайлбарлах тухай тогтоолын төсөл болон Эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагааг зохицуулсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт нэмэлт өөрчлөлт оруулах саналыг хууль санаачлагчид хүргүүлэх эсэх, мөн Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 13 дугаартай тогтоолоор баталсан “Эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх шүүх хуралдааны дэг, журам”-д нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг тус тус хэлэлцэнэ.

Түүнчлэн Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлээс ирүүлсэн Гэр бүлийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн төсөл, Иргэний зориг ногоон намаас ирүүлсэн дүрмийн өөрчлөлтийг бүртгүүлэх тухай өргөдөл, Сайн ардчилсан иргэдийн нэгдсэн намаас ирүүлсэн намын нэрийг өөрчлөх болон дүрмийн өөрчлөлтийг бүртгүүлэх тухай өргөдлийг хэлэлцэхээр тогтлоо.


Нийт шүүгчийн хуралдаан болно  
Үзсэн: 394 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй