
Чөлөөт бөхийн 2025 оны Азийн АШТ-ий гурав дахь өдөр Монголын таван бөх зодоглож буй.
Эмэгтэйчүүдийн 59 кг-д Т.Алтжин, 68 кг-д Э.Дэлгэрмаа нар шөвгийн 8-ын учраагаа ялснаар их шөвөгт шалгараад байна.
Улсын шинэхэн аварга Т.Алтжингийн хувьд Кыргызстаны бөх, U-20 насны Азийн АШТ-ий мөнгөн медальт Танчолпон Кибалбековаг 8:0-ээр буулгаж авсан. Одоо тэрбээр хагас шигшээд Японы Сакүра Онишитэй барилдах болно.
ДАШТ-ий мөнгө, Азийн наадмын хүрэл медальт, ОУХМ Э.Дэлгэрмаа 68 кг-ын шөвгийн 8-д БНСУ-ын Ким Мин Жу-г цэвэр ялж, мөн хагас шигшээд үлдээд байна. Барилдаанд манай бөх 9:0-ээр тэргүүлж яваад цэвэр дарсан юм.
Одоо манай бөх БНАСАУ-ын бөх, Парисын олимпын 5-р байрын шагналт Пак Сол Гум-тай барилдах болно.
Э.Дэлгэрмаа, Т.Алтжин нар их шөвөгт шалгарав | ||
Үзсэн: 680 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.