
Улаанбаатар хотыг хөгжүүлэх 24 мега төслийн хүрээнд их багтаамжийн нийтийн тээврийн шинэ төрөл тусгай замын автобус /BRT/ төслийг хэрэгжүүлнэ.
Өнөөдрийн байдлаар уг төслийн урьдчилсан зураг төслийн ажлыг гүйцэтгэж байгаа бөгөөд Азийн хөгжлийн банкны санхүүжилтийг авах судалгааны ажил үргэлжилж байна.
Судалгаа дуусаж, санхүүжилт бүрэн шийдэгдсэний дараа ТЭЗҮ, нарийвчилсан зураг төсөл боловсруулах, барилгын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулна. Эдгээр ажлыг энэ онд дуусгаад, 2026 оны гуравдугаар сард барилга угсралтын ажлыг эхлүүлж, 2030 он хүртэл хэрэгжих төлөвлөлттэй.
Тусгай замын автобус төслийг Ард Аюушийн өргөн чөлөөнөөс Их хүрээний гудамж хүртэлх 12.7 км урт коридорын дагуу барина.
Өдөрт 25-35 мянган зорчигч тээвэрлэх хүчин чадалтай. Буудлын тоо 17, зорчих дундаж хугацаа 15-20 минут, дундаж хурд 20-25 км/цаг байна.
Төсөл хэрэгжсэнээр замын хөдөлгөөний дундаж хурд 12.6 хувиар нэмэгдэх юм.
Тусгай замын автобус төслийн урьдчилсан зураг төслийн ажлыг гүйцэтгэж байна | ||
Үзсэн: 297 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.