
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас жижиг зээл, санхүүгийн дэмжлэг авсан иргэн, аж ахуй нэгж, байгууллагууд үйл ажиллагаагаа тогтворжуулах, хөгжүүлэхэд бизнес инкубацийн үйлчилгээний гүйцэтгэх үүрэг, ач холбогдлын талаар хэлэлцүүлэг өрнүүллээ.
2024 онд “Бичил бизнес эрхлэгчдийг дэмжих хөтөлбөр”-ийн дагуу Олон улсын хөгжлийн ассоциацийн санхүүжилтээр 13.8 тэрбум төгрөгийн зээлийг иргэн, аж ахуйн нэгжийн 579 төсөлд олгожээ.
Олон улсад бичил, жижиг бизнесийг бизнес инкубацийн үйлчилгээгээр дэмжин ажилладаг. Манай улсын тухайд энэ чиглэлээр өмнө хэрэгжүүлж байсан хөтөлбөрийг цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан шинэчлэх, санхүүжилтийг тогтвортой байлгахад анхаарах шаардлагатай байгааг хэлэлцүүлэгт оролцогчид хэлж байв.
Мөн өөрсдийн үйл ажиллагааны чиглэлээр мэдлэг, туршлагаа хуваалцан хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ.
Хэлэлцүүлэгт Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо, Монголын бизнес инкубаторуудын үндэсний нэгдсэн холбоо, “Старт ап Монголиа” ТББ, “Хөгжлийн шийдэл” ТББ-ын төлөөлөл, Их, дээд сургуулиудын багш нар, Монголын технологийн үндэсний парк, шинжлэх ухааны академийн төлөөллүүд оролцсон.
Цаашдаа Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг мэргэжлийн байгууллагуудаар хэлэлцүүлэх, хуулийн төсөлд бизнес инкубацийн үйлчилгээний талаарх зохицуулалтыг оновчтой тусгах талаар санал нэгдлээ гэж Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ.
Бичил бизнес эрхлэгчдийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд 579 төсөлд зээл олгожээ | ||
Үзсэн: 287 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.