Шууд Chart

Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны тайланг хүлээн авлаа

2025-03-28 14:20:54

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн жил бүрийн эхний улиралд багтаан Хууль зүйн байнгын хороонд Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны тайланг хүргүүлэхээр заасан. 

Хүний эрхийн Үндэсний Комиссын Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн Я.Цэлмэн Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатарт өнөөдөр өнгөрсөн оны үйл ажиллагааныхаа тайланг хүлээлгэн өгч, тулгамдаж буй асуудлын хүрээнд санал солилцлоо.

Хууль зүйн байнгын хорооны дарга Ц.Цогтбаатар “Тайланд тусгасан асуудлын хүрээнд хуулийн хэрэгжилт хэрхэн хангагдаж байгаа нь чухал байна. Төр иргэнээ хамгаалах үүрэгтэй. Үүнд бид анхаарч, гадны сайн туршлагуудаас нэвтрүүлэх хэрэгтэй юм” гэв.

Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх 2024 оны үйл ажиллагааны тайланг Хууль зүйн байнгын хороо хэлэлцээд шаардлагатай гэж үзвэл холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулж, холбогдох санал, дүгнэлтийн хамт чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулах юм гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.


Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны тайланг хүлээн авлаа  
Үзсэн: 325 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй