Шууд Chart

“Мөнгөн мод-2024” наадмын шилдгүүд тодорлоо

2025-03-28 14:34:34

16 дахь удаагийн “Мөнгөн мод-2024” шагнал гардуулах ёслол Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн театрт Соёл, урлагийн салбарын оны шилдэг уран бүтээлч, уран бүтээлийг тодрууллаа.

“Мөнгөн мод” наадам нь Монгол Улсын Засгийн газрын 2008 оны “Оны шилдэг уран бүтээлч” шалгаруулах 195 дугаар тогтоолын хүрээнд “Соёлын тухай хууль”-ийн хэрэгжилтийг хангах, соёлын ажилтны бүтээлч үйл ажиллагааг төрөөс дэмжиж урамшуулах, алдаршуулах зорилго бүхий ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаа юм.

Оны шилдэг уран бүтээлчид:

1. Тайз, дэлгэцийн шилдэг найруулагч - Бат-Өлзийн Тамир (Фантастик продакшн)

2. Тайз, дэлгэцийн бүтээлийн шилдэг зохиолч - Ганбатын Бямбасүрэн (Хувьсал продакшн)

3. Шилдэг хөгжмийн зохиолч - Орхонбаатарын Чинбат (Хувьсал продакшн)

4. Шилдэг продюсер - Хүрэлбаатарын Дамдинсүрэн (Саунд ов монголиа ХХК)

5. Шилдэг удирдаач - Дашцэрэнгийн Нямдаш (Улсын филармони)

6. Шилдэг бүжиг дэглээч - Эрдэнэбатын Эрдэнэжаргал (Номадик балет продакшн)

7. Тайз, дэлгэцийн шилдэг зураач - Чулуунбаатарын Батболд (Монгол театр)

8. Шилдэг жүжигчин - Дашнямын Цэрэндарьзав (Скай прамид студи)

9. Шилдэг дуучин - Алтанхуягийн Отгонболд (Улаанбаатар театр)

10. Шилдэг бүжигчин - Амартүвшингийн Түвшинбаяр (Үндэсний урлагийн их театр)

11. Шилдэг хөгжимчин - Төмөрчөдөрийн Өлзийжаргал (Үндэсний урлагийн их театр)

12. Шилдэг судлаач - Циен-Ойдовын Батсайхан (Судлаач)

Оны шилдэг уран бүтээл:

1. Соёлын өвийн шилдэг бүтээл

"Чингис хаан - Монголчууд дэлхийг өөрчилсөн нь" тусгай үзэсгэлэн (Чингис хаан Үндэсний музей)

2. Ном хэвлэлийн шилдэг бүтээл

“Дэлхийд тархсан монгол өв” цогц бүтээл” (Сампилдондовын Чулуун)

3. Дүрслэх урлагийн шилдэг бүтээл

“Хүн сүрэг” өрөг урлаг (Батмөнхийн Мөнхцэцэг)

4. Дуу хөгжмийн шилдэг бүтээл

“Solongo” ятга хөгжмийн пянз (Ганхуягийн Солонго)

5. Тайзны урлагийн шилдэг бүтээл

“Клеопатра” түүхэн сэдэвт сонгодог драмын жүжиг (Монгол театр)

6. Кино урлагийн шилдэг бүтээл

“Хувь заяа” уран сайхны кино (Хувьсал продакшн)

7. Уран сайхны нийтлэл, нэвтрүүлгийн шилдэг бүтээл

“Монголын баялаг-330” цуврал нэвтрүүлэг (Монголын баялаг өв соёл ХХК)

8. Хувцас загварын шилдэг бүтээл

“Цагаан зүрх-london fashion week” (Ачитын Түвшинзаяа)

9. Дизайны шилдэг бүтээл

“Шинэ хар хорум хотын лого бэлгэдэл” (Сугарын Чулуунбааатар)

  1. Архитектурын шилдэг бүтээл

“Хүрээ майдар” дуганы архитектур (Галсанцэрэнгийн Нямцогт)

  1. Цахим шилдэг бүтээл

"М караоке дижитал үйлчилгээ" (М Мюзик)

  1. Зар сурталчилгааны шилдэг бүтээл

“Соёл танаас эхэлнэ” нөлөөллийн аян (ЦЕГ- Урьдчилан сэргийлэх хэлтэс)

  1. Гэрэл зургийн шилдэг бүтээл

“Анир гүм" зургийн цомог (Пүрвээгийн Баттулга)

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“Мөнгөн мод-2024” наадмын шилдгүүд тодорлоо  
Үзсэн: 274 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй